Дорнод аймгийн өдөр тутмын мэдээллийн сайт
Сүүлийн шинэчлэлт: 42 минутын өмнө (2020 12.01 - 02:48)

Г.Аким: Хүн бичнээс биш харь гаригийн “гэрлэн биет”-ээс үүссэн

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Г.Акимийг энэ удаагийн “Өөр зочин”-оор урилаа. -Сүүлийн үед та ямар бүтээл туурвиж байна? -Саяхан хэдэн ном гаргасан. Харь гаригийнхан Монголд ирж байжээ гэдгийг сонирхож судалсан юм. Хадны сүг зураг гээд бид мэднэ дээ. Тэнд чинь харь гаригийн хүнийг сууж ирсэн унаатай нь хамт зурчихсан байдаг юм шүү дээ. Маш тод […]

Б.Ганболд: Илүү олон хүнд буян бол, тус хүргэ гэж надад гавьяат цол олголоо

“Би бусдын төлөө төрсөн хүн” хэмээн бардам хэлэх энэ эрхмийг Б.Ганболд гэдэг. Тэрбээр шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртсэн юм. Хүүхэд байхаасаа л нийгмийн идэвх, санаачилгатай байсан тэрбээр Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй амьдралаа холбоод 30 гаруй жил өнгөрсөн гэнэ. Энэ хугацаанд олон зуун хүнд өгөөмөр зан, өр нинжин сэтгэл, […]

Алтан нар 2019 наадмын шилдгүүд тодров

Дорнод аймгийн оны тэргүүнийг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Алтан нар” наадам 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Тус наадам нь төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлч санаачилгатай ажиллан, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан иргэд, албан хаагчдын хөдөлмөр бүтээлийг үнэлж, оны […]

Х.Болорчулуун: Шинэ жилийн мэндчилгээ

Эрхэм хүндэт Дорнодчууд аа! Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Улиран өнгөрч буй 2019 он Монголын ард түмэн, Дорнод нутгийн зон олон та бидний ажил, амьдралд тод томруун ул мөрөө үлдээгээд буцаж байна. Энэ жил Дорнод аймгийн боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, зам харилцаа, дэд бүтцийн салбарт сүүлийн 30-аад жил хийгдээгүй […]

Шатарт элэгтэй өвгөн партизаныг дурсахуй

Дамбийн Дугаржав1914-1993 онМонгол түмний эртний наадаан шатрын хөгжил үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн буурайн тухай бичих хүсэл дотроос минь хатган энэхүү хөргийг бичиглэж сууна. Ахмад дайчин, ахмад шатарчин олондоо “хээгүй” хэмээн хүндлэгдсэн Дамбийн Дугаржав агсан нь 1914 онд одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Баян молцог хэмээх газар мэндэлжээ. Гурван үеэрээ Дарьгангын Сүрэгчин хошуунд амьдарч Алтан […]

Дорнодын гавъяат цолтон нэгээр нэмэгдлээ

Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн захирал Бүдтуяа Монгол улсын гавъяат багш боллоо. Тэрээр боловсролын салбарт гуч гаруй жил ажилласан манай аймгийн тэргүүний багш нарын нэг билээ. Түүний энэ нөр их хөдөлмөрийг Монгол төр үнэлж гавъяат цолоо хайрлав. Шинэхэн гавъяатдаа баяр хүргэе.

Гавъяат малчин Б.Батмөнхийнд…

MNC TV: Дорнод аймгийн Баяндун сум. МУ-ын Гавъяат малчин Б.Батмөнхийнд 2014 он.

М.Зууннаст: Шинэхэн алим хазсан шигээ ханиа сугадаад явж байсан маань миний амьдралын хамгийн жаргалтай мөч

Дорнод аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойд   Яг жилийн өмнө. Зуунай ах бид аяны замд дөрөө нийлэх боллоо. Зүс мэдэх төдийхөн түүнтэй холын замд “ханисан” яриа хөөрөө дэлгэж явсаар хот дөхөхийн үед хэзээний хуучин  танилууд болцгоосон. “Зуд” үзсэн хүн гэвэл түүнийг л хэлэх байх. Амьдралын хатуу хөтүү бүхнийг туулж, хар, цагааны дэнсэн […]

Р.Ганбаатар: Хүний гавлын ясыг нээхгүйгээр хагалгаа хийнэ гэхэд олон хүн эргэлзсэн

Монгол улсад хүний гавлын ясыг нээхгүйгээр, тэр ч бүү хэл  унтуулахгүйгээр судсан дотроос нь хагалгаа хийж, эмчилдэг болоод жил гаруйн нүүрийг үзэж байна. Энэ төрлийн хагалгаа нь дэлхий дахинд харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн залуу салбар гэгддэг ч манай эмч нар  цаг алдалгүй энэ төрлийн хагалгааг хийж эхэлсэн нь бахархууштай.  Ингээд энэ асуудлаар “Шастины нэрэмжит гуравдугаар […]

Р.Алтанболор: Эдийн засагт багагүй хувь нэмэр оруулахыг хичээдэг

Чойбалсан хотын баялаг бүтээгч Р.Алтанболортой ярилцлаа. Тус компани нь аймагтаа арийн боов бялууны үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд үйлчилгээний хэд хэдэн байгууллагыг амжилттай явуулж байна. – “Хөх сүмэр” компани хэзээнээс аймагтаа үйлдвэрлэл үйлчилгээ  явуулж эхэлсэн бэ? – Манай компани 2002 оноос  “Дэлгэр” бэйкери нэртэйгээр байгуулагдсан.  Анх бялууны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байсан бол жил ирэх бүр үйл ажиллагаагаа […]

Нэгэн зургийн түүх буюу Тайван минь

  ..Дахиад л хагацал, дахиад л гаслан. Өглөөний 8 цаг өнгөрч байтал Жамбал маань Дорнодоос утасдаж гүн харуусалт мэдээ сонсголоо. Бас л нэг найрагч дүү минь урд шөнө бурхны оронд одчихжээ. Б.Тайван маань. Бизнес нь ч овоо урагшилж, ажил амьдрал нв овоо цэгцэрч байсан юмсан. Тормогор нүдэн гэргийгээ, тормойтол ширтэх гурван үрээ, хамтдаа авахуулсан зурган […]

Д.Энхжаргал: Бид хямралын энэ цаг үед чадварлаг мэргэжилтнүүдийн нөөцийг бэлдэж байна

  –       Сайхан шинэлсэн үү? Ойрд танай сургуулиар зочилсонгүй. Үүд хаалганаасаа эхлээд сайхан өнгө засчээ. –       Сайхан шинэлэлээ.сайхан шинэлэв үү.  Манай сургууль дээр эко хотхон барих төсөл хэрэгжиж байна. Сайн хүмүүсийн ач буянаар хоёр тэрбум орчим төгрөгний төслийг манай хамт олон татаж чадсан. Эко хотхон гэдэг маань суралцагчдын эрүүл,  аюулгүй, сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэх […]

Д.Зоригтбаатар: Чойбалсан хотын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна

Чойбалсан хотын үйлдвэрлэгч “АСБЭ” ХХК-ийн захирал Д.Зоригтбаатартай ярилцлаа. – Хэвлэлийн компаниа хэдэн онд байгуулсан бэ? – Би 1999 онд хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа нэг принтер, нэг компьеьертайгаар эхлүүлж байсан. Тухайн үед  орон нутагт зах зээл бага учир борлуулалт муу байсан учир багагүй бэрхшээлтэй тулгарч байлаа. Тиймээс зөвхөн хэвлэлийн эх бэлтгээд зогсохгүй өөр олон зүйл хийх […]

А.Цэрмаа: Манай бүтээгдэхүүн Дорнодчуудын өдөр тутмын хэрэглээ болж чадсан

Дорнод аймгийн Чойбалсан хотын үндэсний үйлдвэрлэгч “Онхоодойн Өндөр” ХХК –ийн захирал   ярилцлаа. – Сайн байна уу. “Онхоодойн Өндөр” компани үйлдвэрлэлийн гараагаа хэрхэн эхэлж байв? – Манай компани 1992 оноос эхлэн нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа орон нутагтаа эхлүүлсэн. Тухайн үед хэрэглэгчдийн эрэлтийг даган зөвхөн гэрээр талх барьдаг байлаа. Гэсэн ч өдрөөс өдөрт худалдан авалт […]

Улсын сайн малчдын хотонд

Наран ургах Дорнод аймгаас энэ жил дөрвөн сайн малчин төрсөн. Тэдний нэг болох Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин С.Сүхбаатар болон түүний гэргий Х.Мөнхтуяа нар 30-аад жил мал маллаж байгаа. Тэднийх  өнгөрсөн онд 1200 орчим толгой мал тоолуулсан бөгөөд “Баяндэлгэр”-ийн ямаа, барга хонь, сементал үүлдрийн үхэр гээд аймгийнхаа малын үүлдэр угсааг сайжруулах мөн нэг малаас авах […]

Цогдэлгэрийн Жаргал Хөдөлмөрийн хүний төлөө

Баянтүмэн сумын малчин Цогдэлгэрийн Жаргал сар шинийн баярын босгон дээр Хөдөлмөрийн яамны “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНИЙ ТӨЛӨӨ” хүндтэй шагналын “ШИЛДЭГ ГЭР БҮЛ” номинацид шалгарч цом, мөнгөн шагнал гардан авлаа. Ёслолын арга хэмжээ “Шангри-Ла” зочид буудлын ёслолын танхимд болсон бөгөөд тус номинацид 3 хүн шалгарч, эцсийн шатны шалгаруулалтаар Ц.Жаргал гуай тус номинацийн эзэн болсон байна. Ц.Жаргал гуай 20 […]

Ё.Төмөрбатаа: Зааландаа багтахгүй олон шавьтай болсон

Боксын “Талын бүргэд” клубийн зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ёндонгийн Төмөрбатаатай ярилцлаа.  -Та хэдэн онд бокст хөл тавьсан бэ? -Би энэ спортод орохын өмнө хөлбөмбөг шаггүй тоглодог байсан. Улсын шигшээд хүртэл багтаж олон улсын тэмцээнд оролцож явлаа. 1964 онд “Барилгачин” нийгэмлэгт Сэрээтэр багшийн удирдлага дор Д.Банди, С.Гомбо, Т.Рэнцэндорж бидний хэдэн залуу боксын дугуйланд анх орсон […]

Дорнод аймгийн 2015 оны 9 алдартанг танилцуулж байна

Оны төгсгөлд Аймгийн засаг даргын тамгын газраас шилдэг тэргүүний хүмүүсээ тодруулан алдаршуулж, Засаг даргын нэрэмжит шагнал олгодог билээ. Ингээд 2015 онд ажил үйлсээрээ манлайлсан шилдэг 9 хүнийг таницлуулж байна.

БОЭТ оны шилдгүүдээ тодруулав

БОЭТ-ийн удирдлагын зөвлөлийнхөн 2015 онд хийсэн ажлынхаа үр дүнг эмч, эмнэлгийн ажиллагсаддаа тайлагнаж, уламжлалт ёсоор оны шилдэг хамт олон, оны шилдэгүүдээ шалгарууллаа.   2015 оны байгууллагын “ ШИЛДЭГ ХАМТ ОЛОН” –ООР :· А.Нарангэрэл эрхлэгчтэй Нүдний тасаг -1 байр / ортой тасаг /· Б.Баттөр эрхлэгчтэй Сүрьеэгийн тасаг -2 байр / ортой тасаг /· Б.Ундрам эрхлэгчтэй СЗЭ-нийтасаг-1 байр […]

Дугаарын дуудлага худалданд Ө.Чулуунханд ялжээ

Өчигдөр Дорнод аймаг дахь ХАҮТ-ын Энтерпрэнүэр шинэ жилийн ёслол боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр зочид дунд Мобикомын 94088888 дугаарыг үнэ хаялцуулжээ. Нэг сая төгрөгөөс эхлэн дуудагдсан энэхүү дугаарыг Өгөөж нарлаг тал ХХК-ийн захирал Ө.Чулуунханд 2.5 сая төгрөгөөр худалдан авчээ. Дуудлага худалдааны орлогыг сайн аяны үйлсэд зарцуулах аж.