Дорнод аймгийн өдөр тутмын мэдээллийн сайт
Сүүлийн шинэчлэлт: 1 цагийн өмнө (2020 12.01 - 02:48)

Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнээс гарсанд тооцлоо

МАН-ын Хяналтын ерөнхий хороо гишүүний ёс зүйн асуудлаар хуралдаж шийдвэр гаргасан байна. Тодруулбал, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, зодоон цохион хийсэн асуудлыг Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар товч тайлбар өглөө. Тэрээр “Хяналтын ерөнхий хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй. Өнөөдрийн хурлаар Ёс зүйн […]

ХЗБХ Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцсэн ч олонх нь “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” хэмээн үзлээ. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 7 гишүүн “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн кноп дарж, зургаан гишүүн цөөнх болов.  

Ц.Нямдорж: Н.Номтойбаяр шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал зүгээр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан гаргасан билээ. Уг саналыг УИХ-ын гишүүний Халдашгүй Байдлын дэд хороо хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж энэ тухай: “Прокурорын ирүүлсэн санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас бид хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа. Н.Номтойбаярыг […]

Өнчин ишиг хулгайлсан ч хорих ялтай болгож байна

-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын санаачлан боловсруулсан Малын хулгайн ял шийтгэлийг чангатгах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ- Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсч байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэл сул байгаа тухай малчид, ард иргэдээс санал шүүмжлэл их гарч байна. Ялангуяа 24 бог, эсвэл 8 бодоос доош тооны мал […]

Шарк Д.Энхтүвшин сонгуульд өрсөлдөнө гэх мэдээллийг няцаалаа

“М-Си-Эс” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр тохироогоо хийсэн гэх мэдээлэл мэдээллийн зарим хэрэгслээр цацагдаад байгаа. Гэвч уг мэдээлэл ор үндэсгүй болохыг ноён Д.Энхтүвшин албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ. Тэр энэ тухай, “Улс төрд орохгүй гэдгээ дахин хэлье. Улсынхаа сайн сайхны төлөө улс төрд орохгүйгээр хувь нэмрээ оруулах боломжтой гэж боддог. 1990 оны сүүл, 2000 оны […]

Танилц: ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл

Монгол Улсын Их Хуралд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ. Ингээд бид орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох чухал сонгуулийн дүрэм хэрхэн боловсруулагдсаныг танилцуулж байна. Уг хуулийг […]

Газар тариалангийн бүс нутгаар ажиллав

УИХ-ын БОХХААБХ-ны дарга Х.Болорчулуун газар тариалангийн бүс – Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллаж, үр тарианы болц, тариа хураалтын бэлтгэлтэй танилцан тариаланчдын санал бодлыг сонслоо. ТВ5 телевизийн бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авна уу. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж ургацын болц удааширч байна

Хөдөө аж ахуйн салбарын биотехнологийн хөгжлийн талаар санал солилцов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдөр (2019.08.22) АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, ноён Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ноён Грегори Мэй Монгол Улсад томилогдон ирээд удаагүй бөгөөд анхны албан ёсны уулзалтаа ийнхүү УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргатай […]

Хуулийн хэрэгжилтийг нээлттэй хэлэлцүүлэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос өнөөдөр (2019.06.27) Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар болон Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ноён уулын улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Байгаль […]

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдөр (2019.06.04) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон, олон улсын хуулийн зөвлөх Раушан Зазюкбаява нарыг хүлээн авч уулзав. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны […]

Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын голомтот бүс нутагт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.15) УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан уул дүүргийн зарим хороод, Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын […]

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2019.05.08) 12 цаг 42 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны нэрийг дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчийн талаар  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их […]

Х.Баттулга дахин сонгож болохгүй гишүүдийг зарлалаа

Жудагт Монгол: Хар жагсаалт

Ерөнхий сайдын тандалт амжилттай өндөрлөв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай аймагт ирж ажилласан явдал энэ долоо хоногийн халуун сэдвээр тодорлоо. Очсон газар бүрт нь зам хааж, шадар бараа бологсдынх нь хөлөглөн давхих нүсэр жийпэн цуваа, харуул хамгаалалтын сүр бараанд Дорнодчууд бид дарагдах нь холгүй нэгэн өдрийг өнгөрүүлэв. Засаг дарга Ерөнхий сайдад хариу барив Сонгуулийн өмнөх энэ цаг үе бол улстөрчид инээдэг […]

Б.Энхбаяр: Цэц дээр З.Энхболдын асуудал байхгүй болсон

Энэ удаагийнхаа “Ярилцах танхим” булангийнхаа зочноор хуульч Б.Энхбаярыг урьж Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан олон асуудлынх нь талаар ярилцлаа. -УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс гадаадад албан томилолтоор яваа УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг хасаж УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн талаар та Цэцэд хандаад байсан. Энэ асуудал юу болсон […]

Дорнод аймгийн ИЗНН-хан АН-тай нэгдэхгүй гэв

Дорнод аймгийн ИЗНН-ын бага хурал өнгөрөгч баасан гарагт хуралдсан байна.Тус хурлаар Ардчилсан намтай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн 99 хувийн саналаар нэгдэхээс татгалзжээ.Оны дараахнаас Ардчилсан намын зүгээс ИЗНН болон МҮАН-тай нэгдэх асуудлыг гарган тавьснаар дээд удирдлагууд нь нэгдэх шийдвэрт хүрсэн. Гэтэл  Дорнодын ИЗНН-ынхан энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь хэр зөв үйлдэл юм бол доо. Нам […]

Эх орончдын баярын өдрийг тэмдэглэв (Фото)

Өнөөдөр Монгол Ардын нам байгуулагдсаны 95 жилийн ой, Эх орончдын өдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан Дорнод аймгийн МАН-ын хорооны удирдлага, гишүүд дэмжигчид Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, баярын хурал зохион байгуулав.

Гомдол бухимдалтай иргэд үнэнийг хүсч, бурууг шүүмжилж байна

УИХ-ын Ээлжит бус чуулган зарлаж ирцээ бүрдүүлэхээр хүлээх үеэр буюу хоёрдугаар сарын 18-24-ны хооронд Хэнтий аймгийн Мөрөн, Баян-Овоо, Дэлгэрхаан, Хэрлэнбаян- Улаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдад болон Дорнод аймгийн төвд ажиллаж иргэд, олон түмэнтэй уулзаж, сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн иргэдийн амьдрал, бодол санаа өнөөдөр ямар байгаатай танилцах үүднээс хэд хэдэн айл […]

Дорнодын ИЗНН татгалзаж, Дашбалбарын ИЗНН зөвшөөрөв

Ардчилсан нам, ИЗНН-ын удирдлагууд 2016 оны сонгуулиас өмнө нэгдэх санамж бичигт гарын үсэг зураад байгаа. Тэгвэл энэ сургаар өчигдөр Дашбалбар сумын ИЗНН-ынхан АН-д нэгджээ. Дашбалбар сумын АН, ИЗНН нэгдсэнээр цаашид улс төрийн хүрээнд хийгдэх бодлого, шийдвэр, бүхий л үйл ажиллагаа нь хамтынх байна гэдгийг тэд онцолсон байна.  Харин энэ үйл явцыг Дорнод аймгийн ИЗНН хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. […]

Дорнодод нэр дэвшигч хамгийн ихдээ 184 саяыг зарцуулах эрхтэй

Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар өчигдөр зарласан. Өмнө нь сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн Ерөнхий хороо тогтоож, олон нийтэд мэдээлдэг байсан бол Үндэсний аудитын газар энэ үүргийг гүйцэтгэх болжээ. Ингээд 2012 оны сонгуулийн зардлын дээд хэмжээнээс даруй гурав дахин бага буюу 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосугай гэсэн Монгол Улсын Ерөнхий […]