Дорнод аймгийн өдөр тутмын мэдээллийн сайт
Сүүлийн шинэчлэлт: 2 цагийн өмнө (2020 12.01 - 02:48)

11-р сард манай аймгийн нутгаар цаг агаар ямар байх вэ?

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байх буюу нутгийн төв болон хойд хэсгээр  олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна /1 дүгээр зураг/.

Image

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нийт нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 14-19 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Image

Энэ сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй/2 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар  арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 18-20м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

2015 оны  12 дугаар сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

Агаарын температурын сарын дундаж нь 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй.

УЦУОША

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэж, соёлтой хандана уу.

*

...